Хэвлэх DOC Татаж авах
Шүүгчийг сонгон шалгаруулах  журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 19

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Шүүгчийг сонгон шалгаруулах

журам батлах тухай

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

1. “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН

                              ЕРӨНХИЙЛӨГЧ             

                ХАЛТМААГИЙН

               БАТТУЛГА