Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ (Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 135

ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ыг 1 дүгээр хавсралт, Зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт-ыг 2 дугаар хавсралт, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягтыг 3 дугаар хавсралт, Шалгах төхөөрөмжөөс хэвлэх шийтгэлийн хуудасны маягтыг 4 дүгээр хавсралт, Камерын хяналтаар илрүүлсэн зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг 5 дугаар хавсралт, Шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягтыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Түр журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 388 дугаар тогтоол, “Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                                  Х.НЯМБААТАР