Хэвлэх DOC Татаж авах
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 148

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Агаарын чанарын техникийн зохицуулалтыг 1 дүгээр хавсралт, усны чанарын техникийн зохицуулалтыг 2 дугаар хавсралт, хөрсний чанарын техникийн зохицуулалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН