


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 136
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР
