Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (бодлогын баримт бичиг боловсруулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 119

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 249 дүгээр тогтоол, “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 348 дугаар тогтоол, “Загвар батлах тухай” Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ