Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/116/65

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг нэгдүгээр, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнг тооцож ажиллахыг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ж.Болд/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /Д.Загджав/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/40, 113 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                              

 ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД  ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА.   
 Х.НЯМБААТАР      Э.БАТБАЯР