


АРХАНГАЙ АЙМГИЙН
ТАРИАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 12 Хорго
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн”д”, 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар тогтоож баталсугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Буяннэмэх/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар баталсан “Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай” 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Л.БААСАНЖАРГАЛ
