


АРХАНГАЙ АЙМАГ
ЦАХИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 12 Хан-Уул
ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Галбаатар/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Л.БААТАРЧУЛУУН
