


АРХАНГАЙ АЙМАГ
ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 06 Жаргалант
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь.
1.“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг нутаг, дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Туул/-д даалгасугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР
