


УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дугаар А/72, А/63, А/151 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ |
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА |
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА |
Б.ЖАРГАЛСАЙХАН |
П.ОДОНБААТАР |
Ж.БОЛД |
