


АРХАНГАЙ АЙМАГ
ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 05 Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ
ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-“д”, 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2. Тогтоолыг хэрэгжүүлж, татварыг төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Туул/, Татвар хураагч /Г.Баясгалан/-д даалгасугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР
