Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Багшлах эрх олгох, хасах/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр                                          
Улаанбаатар хот

Дугаар А/71      

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Багшлах эрх олгох, хасах журам”-ыг, /Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрийн жишиг бүтцийг, багшлах эрхийн үнэмлэхний загвар, сургах зүйн гэрчилгээний загвар/-ыг  хавсралт хэлбэрээр  тус тус шинэчлэн баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв /Ц.Батдорж/ нарт тус тус даалгасугай.

САЙД                                                       А.АРИУНЗАЯА