


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар А-128 Улаанбаатар хот
АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМИЙН ДҮРЭМ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.”Автомат клиринг хаус системийн дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан дүрмийг мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Автомат клиринг хаус системийн оролцогч нарт тус тус даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-262 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А-361 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
