Хэвлэх DOC Татаж авах
САГСАЙ СУМЫН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН  ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

САГСАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр                                                                                                                   Дугаар 17                                                                                                                Уужим

 

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын хэмжээнд албан татвар төлөгчийн өмчилж буй малын тоо толгойд татварын жилд ногдуулах малын албан татварын хувь хэмжээг доорх байдлаар шинэчлэн тогтоосугай. Үүнд:

1.1.Тэмээ толгой тутамд   500 төгрөг

1.2.Адуу толгой тутамд     500 төгрөг

1.3.Үхэр толгой тутамд     500 төгрөг

1.4.Хонь толгой тутамд    200 төгрөг

1.5.Ямаа толгой тутамд   300 төгрөг

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Малын албан татварын хэмжээг тогтоосон 2021 оны 2 дугаар сарын 18 ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга А.Исатай-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                    К.БАУЫРЖАН