Хэвлэх DOC Татаж авах
ЦЭНГЭЛ СУМЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /бэлчээр ашиглах талаар нийтээр дагаж мөрдөх журам/

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

ЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр                                                                                                                         Дугаар 4                                                                                                                                             Цэнгэл сум

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з” дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Байгалийн ургамалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 13.1 дүгээр зүйлийн 13.1.6.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймгийн “Цэнгэл сумд бэлчээр ашиглах талаар нийтээр дагаж мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Баян-Өлгий аймгийн “Цэнгэл сумд бэлчээр ашиглах талаар нийтээр дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Айтуган/-д даагасугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                       А.ЖАНБОТА