


АРХАНГАЙ АЙМАГ
ӨГИЙННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 04 Зэгстэй
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгой тус бүрт ногдох албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтад зааснаар тогтоож баталсугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойд “0” төгрөгөөр ногдуулах малын тоог хоёрдугаар хавсралтад зааснаар тогтоож баталсугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.БАЯНМӨНХ
