Хэвлэх DOC Татаж авах
ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН  МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМГИЙН

ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр                                                                                                                  Дугаар 05                                                                                                                      Таванбулаг

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ :

1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж байгаа малын тоо толгой тус бүрт ногдох татварын  хэмжээг  нэгдүгээр  хавсралтаар баталсугай.

2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойд 0 төгрөгөөр ногдуулах малын тоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.Малын тоо толгойд албан татварын хэмжээг ногдуулах ажлын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Болормаа/-д даалгасугай .

 

ДАРГА                        Н.БАЛЖИННЯМ