


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 06 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Дугаар 65
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгосугай.
2.“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн тодорхойлолт”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
