


АРХАНГАЙ АЙМГИЙН
ЦЭНХЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 06 Алтан-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР
ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д , 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татвар ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Галхүү/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА С.УУГАНБАТ
