


БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 3/8 Номгон
“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ
ХАШАА /БАЙР/”-НЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Аймгийн хэмжээнд “Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа (байр)-ны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг Хууль, зүй дотоод хэргийн яаманд хянуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Норов)-т даалгасугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбоотой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э.ЭНХБАТ
