


АРХАНГАЙ АЙМАГ
БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дугаар 02 Булгийн дэнж
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Татварыг тогтоогдсон хувь хэмжээгээр холбогдох хууль, журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт болон малын тоо толгойн албан татварт ногдуулах, төлөх, тайлагнах журамд нийцүүлэн зарцуулахыг сумын Засаг дарга /Ц.Төрхүү/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.БАТМӨНХ
