


БАЯНХОНГОР АЙМГИЙН
БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Дугаар 03/12 Хөхбүрд
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ
ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаар ТОГТООХ нь:
1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг 8 зүйл 41 заалттайгаар хавсралтаар баталсугай
2. Журмыг ард иргэдэд танилцуулан хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт хариуцуулсугай.
3. Журмыг холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Хууль зүйн яамны эрх зүйн баримт бичгийн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч (М.Энхцэцэг)-т үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч (М.Энхцэцэг)-т даалгасугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР
