Хэвлэх DOC Татаж авах
“СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ” ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 161

“СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ” ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 6.2.7.2-т заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсөв, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарт тус тус даалгасугай.

3. “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээний хүрээнд сумдын Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулж ажиллахыг холбогдох аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР