Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 01 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 56

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнөөс улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжих суурь нөхцөл, хэрэгцээ шаардлага, ач холбогдлоор нь эрэмбэлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан төсвийн тусгай шаардлага, төсвийн орлогын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

3.Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс жигд ханган зохион байгуулж, түүний биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР