


АРХАНГАЙ АЙМГИЙН
ХАШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 04 Баян
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ :
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сарын 24-ний 04 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Нарангэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.ГЭРЭЛТ-ОД
