Хэвлэх DOC Татаж авах
“Хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 68

 “Хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Хот байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолын 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2.“Шинэ Зуунмод” болон “Майдар” хотуудыг байгуулахдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар  /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.”2.Энэ тогтоолыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР