Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (хүүхдийн төлөө сан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 172

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих     журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүүхдийн төлөө сангийн дүрэм, сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын 2008 оны   6 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА