Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (барилга байгууламжийг ашиглалтад оруулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 212

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн батлагдсан дүрмийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт, аймаг, нийслэлийн хэмжээнд хангуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоол, “Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР