Хэвлэх DOC Татаж авах
Жишиг үнийн жагсаалт шинэчлэн батлах тухай /Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД,  ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр           
Улаанбаатар хот       

Дугаар  А/507, А/112                                                                

                            

Жишиг үнийн жагсаалт шинэчлэн батлах тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний жишиг үнийн жагсаалт”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Энхсайхан/-т, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 168/457 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                                       ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН  ХАМГААЛЛЫН САЙД 

                                                                                                                                                    

                                

                   С.ЭНХБОЛД                                                                 А.АРИУНЗАЯА