Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 5448 дугаарт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2021 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр                                                                                                                      Дугаар 16                                                                                                                                           Улаанбаатар хот

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН

ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖИХ СУВИЛЛЫН ХУВЬСАХ

ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоногт 60 000 /жаран мянган/ төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.

Хоёр. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, даатгалын сангаас сувиллын газарт олгож байгаа санхүүжилт, үйлчилгээний чанарт тогтмол хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т үүрэг болгосугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Тав. Энэхүү тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 

           

 

 

ДАРГА                                   А.АРИУНЗАЯА