Хэвлэх DOC Татаж авах
Зохицуулах зөвлөлийн 2021 оны 48, 50, 52, 54, 56, 58,  61, 63, 65, 67, 69, 71, 75, 79 дүгээр тогтоолуудын  мөрдөж эхлэх хугацааг түр хойшлуулах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр                                                                                                                          Дугаар 90                                                                                                                         Улаанбаатар хот

 

Зохицуулах зөвлөлийн 2021 оны 48, 50, 52, 54, 56, 58,

61, 63, 65, 67, 69, 71, 75, 79 дүгээр тогтоолуудын

мөрдөж эхлэх хугацааг түр хойшлуулах тухай

           

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.    Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-т цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 211 дүгээр тогтоолыг баталж, 2021 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан хэрэгжих хугацааг сунгасантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2021 оны 48, 50, 52, 54, 56, 58, 61, 63, 65, 67, 69, 71, 75, 79 дүгээр тогтоолуудын төсөвт байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн тарифын мөрдөж эхлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон хойшлуулсугай.

2.    Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дээр дурдсан тогтоол, шийдвэрт хамаарах аж ахуйн нэгж, байгууллагууд нь одоо мөрдөж байгаа тогтоолыг үргэлжлүүлэн мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.    Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/, Захиргаа, удирдлагын газар /Б.Доржбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

                                   ДАРГА                            Ж.БАТСУУРЬ

 

     ГИШҮҮН                             Л.БОЛД

                                                               Ж.ДАВААЦЭРЭН

                                                         Г.ЦОГТСАЙХАН

   Ч.ЭРДЭНЭЧИМЭГ