Хэвлэх DOC Татаж авах
АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр                        
Улаанбаатар хот

Дугаар А/136

АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тэтгэвэр тогтооход баримтлах “Ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ”-г хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 САЙД                                           А.АРИУНЗАЯА