


2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр |
Улаанбаатар хот |
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг, “Журам батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 10.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр “жуулчин” ангиллын виз олгож болох улсын жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Анхбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/ нарт даалгасугай.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
