


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дугаар А-155 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 2018 оны Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Банкны тогтворжуулалтын сангийн журам”-ийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат)-т тус тус үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
