


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 11 сарын 04 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Дугаар 82
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтын “нийт 1900 орчим км” гэснийг “нийт 3100 орчим км” гэж, 3.2.4.1 дэх дэд заалтын “Нарийнсухайт-Шивээхүрэн - 45.5 км;” гэснийг “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн-1255 км;” гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
