


2021 оны 12 сарын 30 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.21 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо /Б.Бат-Эрдэнэ/-нд даалгасугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
