Хэвлэх DOC Татаж авах
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл шинэчлэн аваагүй, эсхүл эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүйд тооцно.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.   


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР