


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
1995 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дугаар 222 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Цагдаагийн цол олгох журам/
1.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн "Цагдаагийн цол олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ зарлигийг 1995 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
