


АЮУЛТАЙ ХАЯГДЛЫН ХАДГАЛАЛТ, УСТГАЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МЭДЭЭ ГАРГАХ ЗААВАР
2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 127
Монгол Улсын Засгийн газрын “Химийн бодисын аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2000 оны 29 дугаар тогтоол, Базелийн конвенц, 2002 оны “Журам батлах тухай” 135 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.”Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар”-ыг нэгдүгээр хавсралт, хүснэгтийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэхүү зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хариуцуулсугай.
3.Аюултай хаягдлын хадгалалт, устгалын талаарх мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Байгаль орчны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн дарга нарт үүрэг болгосугай.
4.Дээрх тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн албаны байгаль орчин, эрүүл мэндийн байцаагч нарт даалгасугай.
САЙД У.БАРСБОЛД
2003 оны 7 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 2170 дугаарт бүртгэсэн
