


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дугаар 207 Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ, БОЛОВСРУУЛАХ ЯВЦАД ҮҮСЭХ ХОХИРЛЫН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ,
ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Байгаль орчныг хамгаалах тухай хууль-ийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 309 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалыг байгаль орчинд сөрөг нөлөөл, хохирол багатай явуулах хөтөлбөр”-ийн 2 дугаар зорилтын 4, 4 дүгээр зорилтын 1, 4-д тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
Ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал”-ыг хавсралт ёсоор батлан 2008 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 1 жилийн хугацаагаар мөрдүүлсүгэй.
2. Энэхүү тушаалын хавсралтад заасан аргачлалын дагуу экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох ажлыг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан аж ахуйн нэгжээр төлбөрийг нь төлж гүйцэтгүүлэхийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон мэргэжлийн хяналтын байгууллага, харьяа агентлаг, аймгийн байгаль орчны алба, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох мэргэжлийн байгууллагын зардлыг байгаль орчинд хохирол учруулсан буруутай этгээдээр төлүүлж байхаар тогтоосугай.
САЙД С.МЭНДСАЙХАН
Улсын бүртгэлийн 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2947 дугаарт бүртгэгдсэн.
