


АГНУУРЫН ЗАРИМ АМЬТНЫГ АГНАХ, БАРИХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ
2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 411
"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4, "Амьтны аймгийн тухай хууль "-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Байгалийн нөөцийг хамгаалах, хэвийн өсөж, үржих нөхцөлийг хангах зорилгоор тарвага бүхий аймгуудын нутагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг, бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй биологийн аргаар тэмцэх арга хэмжээг дэмжих, нөөцийн хэвийн байдлыг нъ хангах зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар шар үнэг, хярс үнэгийг нийт аймгийн нутагт агнахыг, агналтаас үүдэн тоо толгой эрс цөөрч байгааг харгалзан хавсралтад заасан аймаг, сумдын нутагт саарал чоно агнахыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай тус тус хориглосугай.
Хоёр. Энэхүү тушаалыг 2010 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт даалгасугай.
САЙД Л.ГАНСҮХ
Улсын бүртгэлд 2009 оны 12 дугаар сарын 31-ний 3101 дугаарт бүртгэсэн
