


/ХЗС-ын 2015-10-09-ний А/224 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙДЫН ТУШААЛ
2001 оны 4 дүгээр Улаанбаатар
сарын 27-ны өдөр Дугаар 122 хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.“Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ дүрмийг 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гал түймэртэй тэмцэх газар /Д.Хишигбаатар/, Үндэсний архивын газар /Д.Өлзийбаатар/-т тус тус даалгасугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
