


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/495 тушаалаар хүчингүй болсон.
1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 234
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм
Соёлын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 1.2 заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. “Төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн байгууллагынхаа дүрэм, дотоод журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэхийг мэргэжлийн урлагийн байгууллагын дарга нарт, түүний хэрэгжилтэд нь хяналт тавьж, ажиллахыг Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга Д.Гантөмөр, Гэгээрлийн хяналтын улсын албаны дарга Н.Пүрэвжав нарт даалгасугай.
САЙД А.БАТТӨР
1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн 1475 дугаарт бүртгэсэн.
