


Улсын нэгдсэн бүртгэлийн 2009 оны 6 дугаар
сарын 30-ны өдрийн 3045 дугаарт бүртгэв.
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2001 оны 4 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 107/118 хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчний сургалтын хөтөлбөрийг 1 дүгээр, сургалтын төлөвлөгөөг 2 дугаар, хяналт тавих журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Одсүрэн/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Д.Дамдинсүрэн/-д даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
БОЛОВСРОЛ СОЁЛ,ШИНЖЛЭХ
УХААНЫ САЙД А.ЦАНЖИД
