


ХЗС-ын 2014 оны А/229-р тушаалаар хүчингүй болсон |
Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар
сарын 18-ны өдрийн 2092 дугаарт бүртгэв.
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙДЫН ТУШААЛ
2002 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 30-ны өдөр Дугаар 270 хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:
1."Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Чойжанцанд даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 325 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай
САЙД Ц.НЯМДОРЖ
