


/ХЗДХС-ын 2018.01.25-ны өдрийн 1-1/663 дугаар албан бичгээр улсын нэгдсэн бүртгэлээс хассан/
МОНГОЛ УЛСЫН
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ХУУЛЬ
ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 338/131 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Засгийн газрын 1993 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ нь:
1.“Цэргийн зориулалт бүхий тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодисын хайгуул хийх, аюулгүй болгох, устгах ажиллагааны үед мөрдөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ш.ЖАДАМБАА
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Н.ЛУВСАНЖАВ
