Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Загасны аж ахуй эрхлэх /

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Загасны аж ахуй эрхлэх /


1999 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 114



"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, "Ан агнуурын тухай" хуулийн 18 дугаар зүйлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:


1."Загасны аж ахуй эрхлэх журам "-ыг нэгдүгээр, Үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих гэрээний загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                         САЙД                                                 С.МЭНДСАЙХАН


                                                                    1999 оны 11 дүгээр сарын 30-ны 1484 дугаарт бүртгэсэн