Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай/


2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 07



Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн ТУШААХ нь:


1.” Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг орон нутгийн хамгаалалтад авахдаа энэхүү журмыг мөрдлөг болгохыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Засаг дарга нарт зөвлөсүгэй.


                                                               САЙД                                      С.МЭНДСАЙХАН


                                               2000 оны 1-р сарын 26-ны өдрийн 1531 дугаарт бүртгэсэн