Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /УУС-ын 2015-01-13-ны 10-р тушаалаар хүчингүй болгосон/

/УУС-ын 2015-01-13-ны 10-р тушаалаар хүчингүй болгосон/

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох/


2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 156



Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2. дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2. дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:


Нэг."Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ"-ний Маягт СШ-1-ийг хоёрдугаар хавсралтаар, "Ашиглалтын сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ"-ний Маягт СШ-2-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.


Хоёр.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 116 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


Гурав.Сонгон шалгаруулалтын журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Хүрэлбаатар)-д үүрэг болгосугай.


Дөрөв.Сонгон шалгаруулалтын журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлсний дараа хэрэгжүүлэх ажлыг Ашигт малтмалын газар (Д.Батхуяг)-т, журмын хэрэгжилтэд хариуцсан ажил, үүргийн дагуу хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газар (Ө.Оюунбаатар), Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газар (Б.Батхүү)-т тус тус даалгасугай.


                САЙД Д.ЗОРИГТ


Улсын бүртгэлд 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3028 дугаарт бүртгэсэн.