


БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ЗАМ, ТЭЭВЭР,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Дугаар 390/180 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн
хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам/
Улсын нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам-ыг Хавсралт 1-ээр, Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам-ыг Хавсралт 2-оор тус тус баталсугай.
2.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам, Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам-ыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус мөрдсүгэй. 3.Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний газар (хурандаа Б.Коля), Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т тус тус даалгасугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД М.СОНОМПИЛ
ЗАМ ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ЦЭНГЭЛ
Улсын бүртгэлд 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2972 дугаарт бүртгэсэн.
